Францын ерөнхийлөгч Николя Саркози ерөнхий сайд Франсуа Фийоныг хэвээр үлдээжээ. Ингэснээр Фийон нь засгийн газрыг гурав дахь удаагаа бүрдүүлэх болоод  байна. Өнөөдөр үдээс хойш засгийн газрын кабинетын бүрэлдэхүүн тодорхой болох юм. Саркози түрүүчийн засгийн газрыг бямба гаригт татан буулгажээ. Засгийн газрын кабинетэд өөрчлөлт хийнэ гэдгээ францын ерөнхийлөгч бүр хагас жилийн өмнө мэдэгдэж байжээ.