Сахалины муж Япон улсын дүүргүүдтэй эдийн засгийн салбарт түншлэлийн харилцаа тогтооход нээлттэй байгаа аж. Энэ тухай Сахалины засаг дарга Александр Хорошавин Йокогамагийн дээд хэмжээний уулзалтын үеээр мэдэгджээ. Тэрээр “Их -20” ийн дээд хэмжээний уулзалтад Орос улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон юм. “ Японы дүүргүүдтэй хамтран ажилласан оло сайхан жишээ бидэнд бий . Юуны өмнө хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа  болон соёлын хамтын ажиллагааг хэлэх байна гэв. Эдгээр жишээг мэдээж хэрэг арвижуулах нь зүйтэй юм- гэж Хорошавин тэмдэглэв.  Эдийн засгийн тухай ярихдаа тэр энэ салбарт их зүйлийг хийх хэрэгтэй байна. Ирээдүйтэй төслүүд байна, тэднийг хэрэгжүүлэх шаардлагатай юм. “ Засаг дарга цааш нь хэлэхдээ Хоккайдо дүүргийн засаг даргатай уламжлал ёсоор үе, үе уулздаг гээд тун удахгуй уулзах ээлжит  уулзалтандаа бэлтгэж байгаа тухайгаа ярьлаа. “Цаашид хоёр талын харилцаагаа хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэнэ. Сахалин муж нь Японы талтай үр бүтээлтэй итгэлцлийн яриа хэлэлцээ явуулахад нээлттэй “гэж Хорошавин Йокогамад сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцлон тэмдэглэв.             

-