Орос улсын “Сколково” төслийг Японы компаниуд ихэд сонирхож байна. Энэ тухай Йокогамагийн эдийн засгийн  дээд  хэмжээний уулзалтад Орос улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович  мэдэгдэл хийлээ. Түүний мэдэгдсэнээр японы компаниуд Сколковод эрчим хүчний үр ашигтай технологи болон эмнэлгийн салбарын технологийг хөгжүүлэхэд бэлэн байгаа аж. Дворкович мэдэгдэхдээ,  Орос улсад эм  үйлдвэрлэх  японы компанитай яриа хэлэлцээ хийсэн.  Москва орчмын Сколковод баригдаж буй шинжилгээ судалгааны төв нь ирээдүйн хотын төсөөлөл юм. “ Сколково”- гийн эргэн тойронд үр ашигтай эрчим хүч, цөмийн технологи, программ хангамжийн чиглэлийн шинжилгээ-судлагааны онцгой нөхцлийг  бий болгох юм байна.