Талархалын үг, инээмсэглэл , сайхан үйлс бүтээх  - энэ нь  маш амар хялбар бөгөөд жил бүрийн 11-р сарын 13 нд  тэмдэглэдэг нинжин  сэтгэлийн өдөр юм. Дэлхийн улс орнуудад энэ баяр бий болоод арав гаруй жил болж байгаа. 1998 оны энэ өдөр  Токиод Дэлхийн  сайхан үйлсийн төлөө хөдөлгөөний  анхны хуралдаан болжээ. Энэ хөдөлгөөний зорилго нь  “илүү сайхан сэтгэл гаргаж , ертөнцийг бүрэн дүүрэн ойлгоход “  байнга шинийг сэдэж,  түүнийгээ хэрэгжүүлэхэд орших ажээ. Нэг жилийн өмнө москвагийн залуучуудын байгууллагууд эргэн  тойрондоо аль болох олон хүнийг тэвэрч сайхан сэтгэлийн илрэл үзүүлэхийг  хүмүүст уриалж байв. Бусад орнуудад бол энэ өдөр танил , танил бус хүмүүст цэцэг бэлэглэддэг уламжлалтай юм . Харамсалтай нь нинжин сэтгэл гаргах чадваргүй хүн бас байдаг аж. Тийм хүмүүст ямарч баяр, цэцэг нэмэр болдоггүй ажээ. Жинхэндээ бол сайхан сэтгэл хүн бүрт төрөхөөс заяасан байдаг юм байна. Энэ тухай сэтигэл судлаач Сергей Ключников ийнхүзү ярьж байна.Зарим эрдэмтэд ийм нэг үзэл байдаг талаар ярьдаг юм:  сайхан сэтгэлийн гена, зөөлөн сэтгэл болон үр удмаа хайрлахтай холбоотой генетикйин программ байдаг байна. Ийм тохиолдолд бидний өмнөх хүн дурстэй сармагчинд  ч байсан аж. Тиймээс агуу их эрдэмтэн Чарльз Дарвин болон түүний үйл хэргийг үргэлжлэгчид сайхан сэтгэл гэдэг бол яг  ген шиг, бас хүний чадавх шиг хүн бүрт заяагдсан байдаг гэнэ.  Зарим хүмүүс хүн өөр замаар бий болсон гэж үздэг.  Шашныхан болохоор хүн эхэндээ байгалиас сайхан сэтгэлтэй  төрдөг гэж. Миний бодоход хүн анхнаасаа сайхан ч сэтгэлтэй, муухай ч сэтгэлтэй бас байдаг,энэ бүхэн түүний хүмүүжлээс шалтгаалдаг. Хэрвээ сайхан сэтгэлийн  ген ялах юм бол  11-р сарын 13- нд  Интернетийн зөвлөснөөр асрамжийн хүүхдүүдэд зөөлөн тоглоом аваачиж, нийтийн тээвэрт хэн нэгний тасалбарыг төлж, урт дарааллалд хэн нэгэнд байраа өгч, эх эцэгтээ хайртайгаа бичиж ил захидал явуулаарай. Үл таних хүнд сайхан үг сэтгэл харамгүй хэлээрэй, та. Хоол ундгүй өлсөж яваа тэдгээр хүмүүсийг хоолловол тэд бас баярлана. Ер нь тэгээд сэтгэлээсээ олон олон зүйлийг хийж болно шүү дээ, хүмүүс минь. Энэ бүгд нийгэмд сайхан үйлсийн гинжин холбоо үүсгэж болно.  Ингэхлээр зэрэг зорилго маань биелэгдэж байгаа гэсэн үг.  Сэтгэл сайхантай хүмүүс өвдөх нь ч бага бас урт насладаг гэнэ шүү-гэж Сергей Ключников ярьж байна. Эрдэмтэдийн үздэг сайхан сэтгэлтэй байх нь хүний эрүүл мэндэд болон урт наслалтад  нөлөөлдөг нь туршилтаар батлагджээ. Сайхан сэтгэлэтэй, аль болохоор бага уурладаг хүн сэтгэл санааны хямралд бага ордог гэнэ. Сэтгэл зүйн талаасаа  их эерэг байдаг. Бусад хүмүүст чин сэтгэлээсээ хандаж , хайр халамж илгээдэг , бусдын зовлонг хуваалцдаг, сайхан зүйлд сэтгэл хөдлөмтгий хүн ийм хүн эерэг энергитэй байдаг. Эерэг   сэтгэлийн хөөрөл нь гормоны санг бий болгодог бөгөөд биохимийн үүднээс аваад үзэх юм бол хүний бие организмыг залуужуулдаг, зүрх-судасны систем хэвийн ажиллагаанд нөлөөлдөг байна. Хүнд  хэдий хирнээ эерэг эмоци байна, төдий чинээ хүний зүрх урт амьдардаг. Оросын агуу зохиолч лев Толстой нинжин  сэтгэлийг хамгийн хоолны хамгийн сайхан амтлагч гэж зүйрлэсэн байдаг. Яагаад гэвэл хүнд нинжин, хүн чанар хоёр байхад амьдарал  сайхан. Сайхан  сэтгэл үгүй бол ямарч юм  үнэ цэнэгүй болно. Бусдад жаахан ч гэсэн сэтгэл бэлэглэж түүнийгээ өөрөө мэдрэх нь Нинжин сэтгэлийн өдөр тэмдэглэсний нэг хэрэг.