Оросын засгийн газар Онц байдлын   яамыг хөгжүүлэж, тоноглох   асуудлыг баасан гаригт хэлэлцэж,  туунийг шинэчлэхэд  хэдэн зуун сая долларыг ойрын жилүүдэд   зарцуулж, шинэ техникаар  хангааж,  бүтэцийг нь өөрчлүүлнэ.Энэ зун  айхвтар   хучээ  узуулсэн  ойн туймэр  шиг аюулыг  сөрөх    хэдэн  арван   онгоцыг Онц  байдлын яам  худалдаж авна.  Түүний  онгоц,  нисдэг тэргүүдийн тоо  бүх европынхаас их болно. Яамны нисэх хучин байгалийн  гай гамшиг ,  зам тээврийн осол гарсан  уед    аврах  ажлыг бас  хийнэ.  Урьд  нөгөө  яам, байгууллагуудын мэдээлд  байсан  уулын аврагчдын  ангиудыг  нэгтгэн  байгуулах, цэргийн  нэгдмэл   алба  Онц байдлын яамны   бүрэлдэхүүнд орно. «Росатом» нэгдэл   түймэр  гарахыг  уртьдчилан  сануулах  системээр цөмийн бүх барилгыг  тоноглоно.  Эдгээр  систем  15 км  радиуст   гарсан туймэрийг  ажиглаж чадна.  Түймэр  сөнөөх  робот, иж  бурэн  төхөөрөмжүүдийг  Онц байдлын яам, «Росатом» нэгдэл  хамтран худалдаж авна. Еренхий сайд Владимир Путин  Ойн хуульд  оруулах  залруултуудыг  боловсруулан, Улсын хуралд оруулах  даалгаврыг  зохих  яам, байгууллагуудад  өгөв.  Энэ нь стратегийн барилгуудыг  туймэрийн аюулаас хамгаалахын тулд  тэдгээрийн  тойронд оршдог ойн модыг  огтлон  устгахтай холбоотой залруултууд  чухал  юм.   Зэр зэвсэг, байдлааны хэрэгслуудийг  устгах барилга, үйлдвэрүүдийн аюулгуй байдлыг хамгаалахын  тулд   уйлдвэрлэсэн оросын  шинэхэн төхөөрөмжүүдээр   тэдгээрийг хангаана. Онц байдлын яамны  мэргэжилтнүүд  тэсрээгүй  200 орчим мин, сумыг  өдөр бүр   хоргүй болгоно.   Хэтийн техник, төхөөрөмжүүдийн  загваруудыг зохион бүтээх  ажлыг  ихээр анхаарна.Зовлон ирэхдээ хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Тэр хил хязгаар, янс үндсээр ялгаварладаггүй. Тэр тусмаа байгалийн гамшиг. Сүүлийн жил Орос улсад болон дэлхийн орнуудад  болсон  үйл явдал нь дэлхий нийтэд “олон улсын хамтын нийгэм  байгалийн гамшигтай  тэмцэх ямарч аргагүй юм “ гэдэг  дүгнэлтэд хүрсэн. Орос улс бусад орнуудын ийм  албуудыг нэгтгэх санал гаргасан. Сүүлийн арван таван жилд орос улсын хүмүүнлэгийн байгууллага дэлхийн хэдэн арван  аврах арга хэмжээнд  оролцсон. Олон улс орнуудад тусламжийн гараа сунгасан. Тэдгээрийн нэг болох  онцгой  байдлын Нэгдсэн европын яаралтай тусламжийн төвийг мөн удахгуй Серб улсад ажиллах болно- гэж Онцгой байдлын яамны гадаад  харилцааны удирдах газрын дага Юрий Бражников хэллээ. “Бид сербүүдтэй хамт Европын анхны олон улсын төв байгуулахаар зорьж байна.  Ниш гэдэг хотыг сонгоод байгаа.  Яваандаа энэ төв нь  хоёр талын биш талын оролцсон  төв болох байх .  Үүний эцэст Балканы арал дээр Европын чухал хэсэгт  ийм ажиллагаатай төв бий болно.  Энд гал түймрийн эсрэг онгоцны авиац, бусад техникийн хэрэгслүүд болон хүмүүнлэгийн тусламжийн нөөц, мин илрүүлэх отряд болон бусад олон төрлийн зүйл байгаа.  Энэ бүхэн нь дэлхийд  тулгарах онцгой байдлаас хамгаалахад чиглэгдэж, байгалийн гамшигаас үүдсэн хохирлыг арилгахад оршино. Магадгүй ийм төв байгуулагдсан нь бусад орнуудын  олон улсад үнэлэгдсэн  төвтэй нэгдэх сонирхлыг нь татаж яарч болох юм. Орос улс нэг бус удаа ийм санаачлага гаргаж байсан.  НҮБ шийдвэрээ гаргах гэсээр байтал байгалийн гамшигт өртсөн хүмүүс  хүнд сурталтай тулж хохирч байдаг тохиолдол ч  гардаг юм. Харин байгалийн гамшиг хэзээ ч  хүлээдэггүй юм .