11 р сарын 13-нд  Йокогамын  Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын анхны өдөр. Уг арга хэмжээний төлөөлөгчид болох  дэлхийн 21 эдийн засгийн бүсийн тэргүүнүүдийг алтан загастай хиймэл нуурын дэргэд байрлуулжээ.   Энэ нь  Токиогийн булангийн эрэг дээр маш том далбаат онгоцны хэлбэртэй зочид буудлын нэг хэсэг аж. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевын баруун талд Филиппиний  ерөнхийлөгч Бенигно Акино байрлажээ. Зүүн талд нь Сингапурын ерөнхийлөгч Ли Сянь Лун байна.  Гайхамшигтай амар жимэр энэ орчинд хүчтэй мэтгэлцээхийн аргауй аж. Тэд нэг сэдвээр нэгджээ: “ Өөрчлөлт ба үйл ажиллагаа.”Дэлхийн санхүүгийн хямрал, олон талт худалдааны системд дэмжлэг  үзүүлэх, хувийн аюулгүй байдлын асуудлыг бэхжүүлэх болон  тэдгээрийг бүрдүүлэх хүнсний болон эрчим хүчний, дэлхийн тулгамдсан чухал асуудлууд энд шийдвэрээ хүлээж байгаа юм.  “ Тус арга хэмжээн дээр хэлэлцэгдэх бүх асуудлаар орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведев байр сууриа мэдэгдэнэ “гэж түүний туслах Сергей Приходько мэдэгдлээ. Тэрээр цааш хэлэхдээ” Орос улсын ерөнхийлөгч   АНДЭЗХА  чуулганы тэргүүнүүдийн болон Засгийн газрууд дэлхийн санхүүгийн хямралыг даван туулах болон иймэрхүү явдлыг цаашид гаргуулахгуй байх улс орнуудын тэргүүнүүдийн хүч чармайлтад улам хувь нэмрээ оруулахад Орос улс бэлэн байгааг мэдэгдэнэ”гэв. Их чуулганы бас нэгэн  зорилго бол “Богорын зорилгыг” мэдэгдэлийг хэрэгжүүлэх явдал юм. 16 жилийн өмнө  Индонезийн Ява арал дээр  худалдаа-хөрөнгө оруулалтын  чөлөөт  системийг байгуулах төлөвлөгөөг анх боловсруулжээ. Хөгжилтэй  эдийн засагтай орнуудад  2010 он хүртэл, хөгжингүй орнуудад 2020 он хүртэл. Энэ төслийн тухай Оросын ШУА-ын  Алс-Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Андрей Островский:“ АНДЭЗХА-ны  орнуудын эдийн засаг янз бүрийн чигтэй хөгжиж байгаа, тиймээс 1994 онд Богорт, 1995 онд Осакад худалдааны чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн байсан эдгээр төлөвлөгөө дуусах нь битгий хэл  биелэгдээгүй байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн нэг төлөвлөгөө байх шаардлагатай, яагаад гэвэл сонирхлын төлөө тэмцэл нь энэ ажлыг бодит болгоход саад болж байна. Иокогамын дээд хэмжээний уулзалт энэ мухардлаас гарахад схем санал болгоно. Үгүй гэхэд байдал хүндэрч өөр шийдвэрлэхэд хэцүү асуудлууд шинээр гарч ирнэ  гэж Орос улсын сангийн сайд Алексей Кудрин анхааруулж байна: Энэ нь юунд хүргэж болох вэ гэхээр улс орнууд хамгаалалтын өөр өөр арга хэмжээ авч эхэлнэ. Тарифтай холбоотой, гадаадад гаргах барааныхаа хэмжээг багасгах гээд . Өөрөөр хэлбэл, бид шинэ маягийн протекционизмтэй тулгарна. Иймээс бид нэг тийм  жим олоод тэрүүгээрээ бүгдээрэ хамтдаа  явна, ингэхдээ хоорондын тэнцэлээ алдахгүй байх ёстой. Нэг оронысайн сайханы төлөө, нөгөө  орны эдийн засгаар золиослохгуй байх нь чухал. Үүнтэй холбогдуулан  орос улсын ерөнхийлөгчийн туслах  Сергей Приходько онцлон тэмдэглэхдээ,  Орос улс бүх орнуудын эрх тэгш байдал, ашиг сонирхлыг хангах  худалдааны чөлөөт бүсийг байгуулахыг тууштай зорьж ажиллана.  Москва Иокогамагийн худалдааны либералчлалын буюу эдийн засгийн асуудлыг нөгөө талыг хохироон шийдвэрлэх асуудлыг таслан зогсооход нөлөөлж чадна гэдэгт итгэтэй байна. АНДЭЗХА орнуудын сонирхол ч ийм байгаа. Нөгөөтэйгүүр  Орос улс дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэх нь оросын гадаад эдийн засгийн бодлогын нэг урьтал юм.