Афганистаны баруун хэсэгт талибуд НАТО-гийн цэргийн бааз руу дайрчээ

 

Радикал алан хядагчдын “Талибан “хөдөлгөөнийхөн өнөдөр Афганистаны баруур хэсэгт байрладаг НАТО-гийн цэргийн бааз болон онгоцны буудал руу дайрчээ.  Амиа золиослогч этгээд минитэй машинаар уг баазын хаалгыг очиж мөргөсөн байна. Тэнд гадаадын болон афганы цэргийнхэн байрлаж байжээ. Ширүүн буудалцаан болсон байна. Онгоцны буудлын орчим 3 удаа тэсрэлт болов. Урьдчилсан мэдээгээр алан  хядагчдаас 8-10 хзн амь эрсдэжээ.Афганы цэргийнхнээс бас хохирол үзжээ.  Талибын төлөөлөгч Хэвлэл мэдээлийнхэнд  мэдээлэхдээ уг дайралтанд 14 амиа золиослогч оролцсон гэжээ.