Орос улс НАТО –гийн пуужингийн довтолгоонос хамгаалах  салбарт хамтран ажиллахад ямар нэгэн саад тотгор үгүй гэж      АНУ  үзэж байгаа аж.  Энэ тухай өнөөдөр Төрийн департаментын  тэргүүн  Филип Кроули мэдэгдлээ. Тэрээр ирэх долоо хоногт  Лиссабонд Орос-Натогийн дээд хэмжээний уулзалт болохыг сануулав.  Пуужингийн довтолгооноос хамгаалах тухай асуудал нь хэлэлцэх асуудлуудын жагсаалтад орсон юм.  Үүний өмнө Өрос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэлдээ Орос улс АНУ нь   нэгдсэн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бий болгох нь эргэлзээ төрүүлж байна гэв. Сайд хэлэхдээ, АНУ, Орос улс нь эрсдэлийн хамтарсан дүн шинжилгээ хийхэд тохиролцож болох юм, гэхдээ “ Орос улс Нато-той пуужингийн довтолгооноос хамгаалах нэг түлхүүртэй “ байна  гэдэгт эргэлзэж байна гэв.