Арктикт хуучин цэргийн ангиудын орчныг аюултай хог хаягдлаас цэвэрлэх анхны экологийн төслийг орос улс хэрэгжүүллээ.”Полярный фонд “буюу  “Алдангадасын сан”, Росгидромет байгууллагуудын хамтарсан экспедиц “ Франц Иосифын газар” бүлэг арлуудын “Александрын газар” арал дээр 10 хоног ажиллахдаа мянга гаруй бензины төмөр торх устгалд оруулжээ.  Устгалын ажилд том ёмкостуудыг цуглуулж шатааж, пресслэсний дараа агуулахад хадгалж улмаар их газар руу тээвэрлэх ажил багтжээ.  Шинжээчдийн дүгнэж байгаагаар Франц-Иосифын газрын арлуудын экологийн байдал туйлын хүнд байгаа аж. Зөвлөлт засгийн үед энд цэргийн том бааз байсан юм.  Дараа нь энэ бааз татан буугдсан бөгөөд бүлэг арлын газар нутаг дээр сая гаруй төмөр торхыг  болон онгоц, автотээвэр, радарын станц  хаяж үлдээжээ.  Орос улсын Засаг газар бүлэг арлуудын газрыг цэвэрлэхэд 2012 оны төсвийн хөрөнгөд 740 сая рублийг нөөцөлжээ.