Вьетнам улсын өмнөд хэсэгт Хошимин хотноо Оросын төв нээгдлээ. Төвийн зорилго нь тус улсад  орос хэл , соёлыг судлахад дэмжлэг үзүүлэх юм. Тус төв нь оросын сонгодог уран зохиолын  болон  сурах бичгийн нилээд том номын сантай аж. Төвд хүрэлцэн ирэгсэд орос орны  тухай видеокино үзэж, тусгай сайтаас оросын тухай мэдээлэл авах өргөн бололжтой юм байна. Ийм төв тус улсын нийслэл Ханойд бас ажилладаг юм. Оросын төвүүд нь нутгийн орос хэлний багш нарт мэргэжил дээшлүүлэхэд туслаж, орос хэвлэлүүдэд дэмжлэг үзүүлж, оросын соёлыг түгээхэд зориулсан төрөл бүрийн үзэсгэлэн, эрдэм-шинжилгээний бага хурлуудыг зохион явуулдагбайна.