Индонезийн Ява арлын төв хэсэгт Мерапи галт уулын дэлбэрэлтийн улмаас 240 хүн амь эрсэджээ. Энэ жагсаалтад  агаарт цацагдсан үнсний хаягдлаас болж хордсон архаг өвчтэй болон гэмтэл авсан хүмүүс оржээ. Индонезийн хамгийн их идэвхитэй галт уулын нэг өнгөрсөн сарын сүүлээс эхлэн идэвхижжээ. Цараас гарах  хаягдал үргэлжилж байна. Мэргэжилтнүүд Мерапи уулын дэбэрэлтийг таамалгалж чадахгуй байна. Энэ уул хамгийн их идэвхитэй аюултай гал уул юм байна. 1994 онд галт уулын хальш болон дэлбэрэлтээс үүдсэн хорт хий 70 хүний амийг авч явжээ. Хамгийн хүчтэй дэлдбэрэлт  1930 онд болж тэр үед 1500 хүн нас баржээ.