Ази-Номхон далайн орнуудын  тэргүүнүүд жил бүрийн эдийн засгийн хамтын ажиллагааны  дээд хэмжээний уулзалт оролцохоор  Японы Йокогамад цуглараад байна. Тэд бүс нутагт худалдааны чөлөөт бүс байгуулахаар зорьж байгаа юм.  Хоёр өдөр хуралдах энэ арга хэмжээ өглөөний зоогоос эхэллээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр улс орны тэргүүнүүд  худалдааны салбарт гаалиар хөнгөлөх шинэ арга хэмжээнээс таатгалзах болон эдийн засгийн асуудлыг нөгөө талыг хохироон шийдэх явдлыг таслан зогсоох  тогтвортой нийгэм- эдийн засгийн өсөлтөд хүргэхэд   чиглэгдсэн  Тунхаглал батлан гаргах аж.  Үүний өмнө Сеүлд болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалт дээр ижил төстэй асуудлуудыг  хэлэлцсэн аж.