Орос, АНУ, Хятад, Японы удирдагчид түүнд оролцох нь сонирхол татаж байна. Учир нь Вашингтон, Бээжингийн хооронд валютын хямрал гарч, Москва Бээжин хоёртой нутаг дэвсгэрийн  асуудлын эргэн тойрны маргааныг Токио  хурцатгасан юм. Зүүн Хятадын  тэнгисийн арлуудаас болж  Бээжин Токиогийн хоорондын  харилцаа хөндөсрөн хэрэг явдал  оролцогчид дээд хэмээний уулзалтыг хүлээн авч буй  орны үндэсний хувцастай  зургаа авахуулах тус байгууллагын уламжлалыг энэ удаа болилах шалтгаан болсон байх гэж  уулзалтын  иргэн тойроно ярьцгааж байна. БНХАУ-ын дарга Ху Зиньтао Японы ерөнхий сайд Наото Конатой уулзахаас татгалзсаны дараа японы үндэсний хувцас-кимоно  өмсөхөөс ч бас татаглзана гэж үзсэн бололтой.  Орос Японы удирдагчид уулзана гэсэн мэдээлэл дээд хэмжээний уулзалтын өмнөх гол мэдээний нэг болсон. ОХУ-ын ерөнхийлэгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова  хоёр орны удирдагчид уулзахыг батлав. Одоо уулзах хуваарийг нь зохицуулж байна. Уулзалтаар орос-японы харилцааны хөгжлийг хэлэлцэхээр төлөвлөсэн гэж  тэрбээр тэмдэглэлээ. Японы талаас ийм уулзалтын  явцад Курилын арлуудтай холбоотой нутаг дэвсгэрийн асуудлыг уламжлал ёсоор хөнддөг гэж Тимакова дурьдаж. Энэ асуудлаархи манай  байр суурь хөдөлбергүй хэвээр байгааг  тэрбээр онцлов. Дмитрий Медведев  Кунашир аралд айлчласнаас хойш  Курилын арлуудын асуудал анхаарлын төвд байна. Япон энэ арлыг  «хойд нутгий нь»  нэг хэсэг хэмээн үздэг. Москва Өмнөд Курилын хөгжилд  хөрөнгө оруулж, арлыг  хэнд ч хэзээ ч  өгөхгүйг ОХУ-ын ерөнхийлэгч мэдүүллээ. Маргаан үүсгэсэн арлуудын асуудлаар  байр суурийг хэлэлцэхийн тулд Иокогамд дээд хэмжээний уулзалтын хүрээнд Медведевтэй биеэчлэн уулзах санаатай байна гэж  Японы ерөнхий сайд өнгөрөгч даваа гаригт мэдэгджээ. Харин Япон Оростой  эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай  протоколд гарын үсэг зурхаас мөн уулзалтын өмнөхөн татгалзав. Дмитрий Медведев  Японы ерөнхий сайдтай уулзахдаа эл асуудлыг  хэлэлцэж болзошгүй. Эдийн засгийн интеграцийг саатуулж, гадаад худалдаанд хохирол учруулж мэдэх шинэ шинэ саад тотгорыг бий болгохоос түдгэлзэхийг  дээд хэмжээний уулзалтад оролцогчид уриалах юм. Эдүгээ дэлхийн ДНБ-ний тэн хагас гаруй нь болон барааны эргэлтийн 44 хувь нь Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад ногдож байна. Чухамхүү  худалдаа-эдийн засгийн  иджвхтэй  хэлхээ холбоо дэлхийн санхүүгийн хямралын уршгийг давахад бүс нутгийн олонхи орнуудад туслаж байна. Гэвч үндэсний эдийн засгийн асуудлыг нөгөө  талын ашиг сонирхолыг хохироон шийдвэрлэх гэсэн  оролдлого  хор уршигтэнтой болж байна гэж  Алс дорнодын  хүрээлэнгийн орлогч захирал Андрей Островский тэмдэглээд: «Үндэсний аминчхан үзэл ямагт зонхилж байна. Ашиг сонирхолын  зөрчил   үйл ажиллагааны нийтийн төлөвлөгөөг боловсруулахад саад болдог.  Томоохон улс орнууд болон шинэ тулгар хөгжиж байгаа орнуудын  сонирхол зөрдэг. Одоохондоо зөвшөлцөхгүй байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт хямралтай  тэмцэх хөтөлбөрийг боловсруулвал түүхэнд бичигдэнэ»  тэр  хэлэв.  Худалдааны салбарт  гаалиар хөнгөлөх  шинэ шинэ арга хэмжээнээс татгалзах, экспортыг хязгаарлахаас ядаж ойрын жилүүдэд татгалзах шийдвэр  хөтөлбөрийн үндэс болох юм. Энэ зорилгоор  валютын  дайн гэгчийг  зогсоох хэрэгтэй.  Тэгснээр олон улсын худалдааны хүрээнд  «байлдааны ажиллагаа» гэгчийн эрсдлийг  нэлээд багасгаж болно.