11 –р сарын 12-нд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуульд Монгол Улсын их сургуулийн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Цэрэнчимидийн Саранцацралд Хүндэт профессор цол олгох ёслол  боллоо. Энэ цолыг Москвагийн УИС-ын эрдмийн зөвлөлийн шийдвэрээр онцгой гавъяа байгуулсан шинжлэх ухаан, соёл урлаг, олон нийт гарамагай зүтгэлтэнүүдэд ,тус сургуулийг төгссөн  буюу бусад их, дээд сургуулийн болон эрдэм-шинжилгээний байгууллагуудын төлөөлөгчидөд олгодог аж. Орос улсын тэргүүлэх их сургуулийн хүндтэ цолыг дэлхийн нэрт эрдэмтэд , ректорууд  болон профессорууд, Орос улсын өндөр албаны хүмүүс төдийгүй дэлхийн 60 гаруй орнуудын эрдэмтэд, нийгэм-улс төрийн зүтгэлтнүүд хүртэж байжээ. Хатагтай Ц.Саранцацрал Москвагийн их сургуулийн Хүндэт профессор болсон анхны монгол  эрдэмтэн. Тэрээр тус сургуулийг хэл шинжлэлийн мэргэжлээр дүүргэж, төрөлх сургуульдаа дэд эрдэмтэн болон докторын зэргийг амжиллтай хамгаалсан юм.  Энэхүү  Хүндэт цолыг доктор Ц.Саранцацралд Монгол улсад орос хэл, соёлыг  хөгжүүлж,дэлгэрүүлхэд байгуулсан гавъяаг нь үнэлж олгожээ. Уламжлалт ёсоор Хүндэт докторын үнэмлэх гардуулах ёслолд Москвагийн их сургуулийн эрдмийн Зөвлөлийн гишүүд байлцаж, тус их сургуулийн ректор Виктор Садовничий гардууллаа.