Дэлхийн санхүүгийн хямрал дууслаа, харин дэлхийд валютын дайны аюул занал их биш ч байна. Сеүлийн дээд хэмжээний уулзалтын дүн ингэж гарсан юм. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнгөрсөн уулзалтын үр дүнд сэтгэл ханамжтай үлдлээ. Хямралын дараа улс орнууд хоорондоо дуртайя тохиролцоно гэсэн болгоомжлол биелэлээ олсонгүй. “Их- 20” ийн төлөөлөгчид нэг чигт хөдлөх чадвартайгаа илт харуулсан. Сеүлд гаргасан нилээд хэдэн шийдвэр ирээдүй рүүгээ итгэлтэй харах найдвар түрүүлсэн гэж ерөнхийлөгч  Дмитрий Медведев онцлон тэмдэглэлээ.  Энд хүрсэн байр суурийн нэгдмэл байдал улс орнуудын  – валютын их нөөцийн болон нөлөө бүхий мөнгөн тэмдэгтийн орнууд нь бие биенээ анхааралтай сонсож,  өөрсдийн хүч чармайлтаа нэгтгэж   валютын курсыг тогтворжуулах арга хэмжээнд  гол хүчээ гаргаж чадна гэдгийг харуулсан.  Энэ бол дээд хэмжээний уулзалтын хамгийн гол үр дүн. Мэдээж хэрэг бүх асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэнэ гэж байхгуй.  Дэлхийн том эдийн засгийн тэргүүнүүд өөрийн үйл ажиллагаагаа нэгтгэн зохицуулсан цагт валютын дайны аюул занал багасна. Ямарч л байсан   Сеулийн дээд хэмжээний уулзалтын дараа энэ аюул багассан гэдэгт Дмитрий Медведев итгэлтэй байгаа аж.  “Их 20” ийн дээд  хэмжээний уулзалтын дүнд гарсан Тунхаглалд улс орны тэргүүнүүд валютын курсын хэт их өөрчлөлтийг гаргахгуй байхыг уг баримт бичигт тусгасан юм. Тэд мөнгөний ханш унахаас зайлсхийн зах зээлийн   учир байдалд тулгуурлах ёстой гэдэгтэй санал нэгдсэн юм. Энэ нь Орос улсын байр суурьтай бүрэн нийцсэн юм –гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович сэтгүүлчдэд мэдэгдэв. Орос улсын байр суурь дээд хэмжээнээс гаргасан баримт бичигт бүрэн тусгагдсанд бид  их сэтгэл ханамжтай байна.  Энэ нь юунд оршиж байна вэ гэвэл, /валютыг тогтворжуулах асуудлыг / бид зохион байгуулалттай хэрэгжүүлэх ёстой. Нэг талыг барьсан үйлдлээс татгалзах хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ нь их эрсдэлтэй юм. Үр дүнгийн баримт бичгийн аль ч хэсэгт хиймэл үнийн өсөлтөөс зайлсхийнэ гэж заасан байгаа. Нөгөөтэйгүүр бага үнийг дэмжих асуудлыг жишээ нь, Хятад улсыг үүнд буруутгаж ирсэн, гэхдээ энэ удаа түүнийг оролдохгуй орхихоор шийдсэн.  АНУ-ын дэлхийн зах зээлийг мөнгөөр шахах гэсэн асуудлыг бас хэлэлцсэнгүй. Ирэх оны эхний хагаст “Их 20” ийн сангийн сайд нарын уулзалт болно. Тэд санхүүгийн зах зээлийг ямар үзүүлэлтээр тогтворжуулах талаар хэлэлцэнэ. Тэнд валютын ханшийг хиймлээр унагах,  хэмжээлшгүй их  мөнгө гаргахтай холбоотой асуудлууд хэлэлцээний гадна үлдэнэ гэж үгүй.  Дараагийн удаа “Их -20”ийн тэргүүнүүд Франц улсад уулзана. Гэхдээ энэ нь үүний өмнөх шиг хагас жилийн дараа биш харин бүтэн нэг жилийн дараа болох юм. Хямрал дуусан, тиймээс ойр ойрхон уулзах шаардлага үгүй болсон. “Их-20”ийн дээд хэмжээний  энэ удаагийн уулзалтын  итгэл үнэмшил бол дэлхийг хямралын дараах үед орсныг тунхагласан явдал юм.