Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Сеүлд болсон дэлхийн тэргүүлэгч хорин орны дээд хэмжээний уулзалтын дүнд сэтгэл ханамжтай байна. Эдгээр хорин орны удирдагчид ойрын таван жилд үндсэн зорилтуудыг биелүүлэх үйл ажиллагааны Сеүлийн төлөвлөгөөг батлав.Олон улсын валютын сан дахь санал, хувь хэмжээний системийн шинэчлэлнэн чухал шийдвэрийн нэг болсон гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна.  Шийдвэрийн дүнгээр  БРИК бүлгийн орнууд эхний аравт багтав, Тэрээр уулзалтын дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэр хэлэхдээ: энэ бол “ИХ 20” ийн хямралын сүүлчийн дээд хэмжээний уулзалт байсан юм.  Дараагийн пост хямралын дээд хэмжээний уулзалт францын удирдлага дор нэг жилийн дараа явагдана. Медведев хямралаас хойш улс орнууд өнөөгийн адил дуртайяа тохиролцохгүй гэсэн саналыг Медведев дэмжсэнгүй. Тэрээр удирдагчид бие биеэ сонсч, хэлснийг анхаарч дассан. Энэ нь  “Их -20”ийн   гол сургамж” болно гэж Медведев тэмдэглэв.