Цөмийн зэвсгийг хязгаарлах асуудлаар Япон улсын Хиросима хотод дэлхийн  Нобелийн шагналтнуудын   уулзалт нээгдлээ.  Уг арга хэмжээ нь “Хиросимагийн өв –цөмийн зэвсэггүй ертөнц” уриан дор  явагдаж байна. Энэ жил Япон улсад америкийн атомын бөмбөг дэлбэрсэний 65 жил болсон юм. Нобелийн шагналтнуудын уулзалт 11-р сарын 14 хүртэл үргэжлилнэ.   БНАСАУ, Иран улсын цөмийн зэвсгийн талаар санал солилцоо явуулахаар төлөвлөсөн байна.