"Их 20” ийн  тэргүүнүүд Сеүлийн  дээд хэмжээний уулзалтыг дүнгээр Тунхаглал гаргалаа.  Үүний зэрэгцээ тэд хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан байна.  Үүнд: эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй өсөлтийг хангах хэлэлцээр, Сеулийн үйл ажиллагааны төлөвлөгөө, олон улсын санхүүгийн байгууллагын болон  Дэлхийн валютын сангийн өөрлөн шинэчлэх тухай баримт бичгүүд оржээ. Тунхаглалд: Сеулийн санал нэгтэй баталсан уг баримт бичигт  бүх нийтийн хөгжлийн өсөлтийг хангах, “Их 20”ийн авилгатай тэмцэх ажиллагааны төлөвлөгөө болон нилээд хэдэн жилээр төлөвлөсөн хөгжлийн салбарын үйл ажиллагааны төлөвлөлт тус тус тусгагджээ.