Орос улсын ерөнхийлөгч  Д.Медведев  Иокогамад  АНДОЭХ-ны дээд хэмжээний уулзалтын үеээр  Японы ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөөд  байна. Одоо хоёр тэргүүний ажлын графикийн зөвшилцөөн явагдаж байна гэж өнөөдөр Орос улсын тэргүүний хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Наталья Тимакова Сеүлд мэдэгдэв. “Хэлэлцэх асуудлын жагсаалтад хоёр орны харилцааны хөгжлийн асуудлууд” байна гэж тэр хэллээ. “Японы тал ийм уулзалтууд дээр уламжлал ёсоор Курилын цуваа арлуудын асуудлыг гаргаж тавьдаг“ –гэж тэр онцлон.  “Энэ асуудлаар Орос улсын байр суурь хэвээр байна “гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдэгдэв.  Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа Япон улсыг зорино.  11-р сарын 1нд Дмитрий Медведев Кунашир арал дээр айлчилсан нь Япон улсын   дипломат эсэргүүцэлтэй тулгарсан юм. Японы санаархаж буй Курилын цуваа дөрвөн арал нь Орос улсад Дэлхийн II дайны дараа шилжиж ирсэн юм.