Хятад улс үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ доллартай харьцах  шинэ дээд хэмжээг өнөөдөр зарлав. Албан ёсны мэдээнээс үзвэл баасан гаригт юаний суурь 3 зүйлээр бэхжигдэж  нэг ам.доллар 6,6239 юань хүрсэн байна.  Пүрэв гаригт Сеүлийн “Их 20”ийн  дээд хэмжээний уулзалт дээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийсэн уулзалтын үеээр  БНХАУ-ын дарга Ху Зиньтао Бээжин юаний солих ханшийг өөрчлөх механизмыг үргэлжлүүлнэ, гэхдээ  аажмаар хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Эдгээр  яриа, хэлэлцээнд  тэрээр онцлон тэмдэглэхдээ” 6 –р сард гаргасан  юаний солих ханшид хийх цаашдын  өөрчлөлт нь улс орны эдийн засгийн болон хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хүнд нөхцөлд хийгшдсэн юм гэв."  “ Энэ бол амаргүй шийдвэр байсан " гэж тэр хэлэв.