“Их -20”ийн дээд хэмжээний бүгд хуралдааны чуулган Сеүлд   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын оролцоотойгоор явагдаж байна. “Их 20”ийн тэргүүнүүд  үүний өмнө хэлэлцэж эхэлсэн дэлхийн эдийн засгийг тогтворжуулах  асуудлыг  үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Дэлхийн эдийн засгийн байдал болон тогтвортой, тэнцвэртэй эдийн засгийн өсөлтийг хангах арга хэмжээний тухай байгуулсан хаалтны хэлэлцээр агаад нийт таван хуралдаанаас өнөөдрийн чуулган бүрдэнэ. Олон улсын санхүүгийн институтийг шинэчлэх болон дэлхийн санхүү, худалдаа, санхүүгийн системийг тогтворжуулахад сүлжээ бий болгох зэрэг сэдвүүдийг хэлэлцэх юм. Хурлын төлөөлөгчид “Их 20” ийн дараагийн уулзалт дээр  хэлэлцэх,  тухайлбал эрчим  хүч, далайн орчныг хамгаалах болон авилгатай тэмцэх асуудлуудыг авч үзнэ. Сеулийн ажлын хуралдааны үеэр “Их 20” тэргүүнүүдийн зураг авах ёслолын ажиллагаа боллоо.  Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд  хамтарсан мэдэгдэл,  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мен Бакийн  хэвлэлийн бага хурал болно. Сеулийн дээд хэмжээний уулзалтын  дүнгээр Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэвлэлийн бага хурал хийнэ.