Москвад 3 дахь удаагаа темпратурын дээд амжилт тогтоолоо. Өнөөдөр 11-р сарын 11-нд агаарын темпратур 14,5 градус хүрч дээд амжилт тогтоолоо гэж “Метеоновости” протал мэдээллээ. 1927 онд 12,6 градус хүрч байснаас 2 градусаар илүү байсан байна.Анхны темпратурын дээд амжилтыг мягмар гаригт 11,9 градусаар, 2 дахийг лхагва гаригт 13 гардусаар тус тус эвдсэн байна. Баруун Европоос чийглэг, дулаан агаарын урсгал орж ирснээс Москвад энэ долоо хоногт ер бусын дулаан байна.