Москва, Лондон хоёр харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтран ажиллахад бэлэн байна гэж Сөүлд британийн ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулсныхаа дараа Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Кэмероныг ирэх жил Орос улсад айлчлахыг урьсан гэж оросын төрийн тэргүүн ярилаа. Сүүлийн үед хоёр орны харилцаа сайжирсан бөгөөд бүх асуудлаар нягт, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна гэж Д.Медведев тэмдэглэсэн байна.