2000 оноос хойш Монгол улсад анх удаа бүх ард түмний хүн амын тооллого өнөөдөр эхэллээ гэж “АИСТ-Монголия” телевизийн суваг мэдээллээ. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хүн амын тооллогод ирсэн анхны иргэн боллоо. Хүн амын ийм тооллого Монгол улсад 10 жил тутамд болж байна. 2000 оны тооллогоор 2 373500 хүн тоологдсон байна. Өнгөрсөн хугацаанд тус улсын хүн ам өссөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ удаад гадаадад амьдарч байгаа иргэдээ анх удаа тоолох учраас тооллого нарийн болно гэж тооцож байна. Жишээ нь Эрхүү хотод гэхэд Монгол улсын 1000 орчим иргэд амьдарч байна.