Сөүлд “Их хорийн” дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энэ уулзалт дээр Орос улсыг ерөнхийлөгч Д. Медведев төлөөлөж байна. Дэлхийн хүчирхэг эдийн засагтай улсуудын төрийн тэргүүнүүд хэлэлцэх нэг гол асуудал бол валютын зохицуулалт юм. Уулзалтын өмнөхөн, ЕХ, “валютын дайн” гаргуулалгүйгээр, дэлхийн валютын системийн тогтвортой байдлыг хангахыг “хорийнхонд” уриаллаа. Бусдыг ашиглаж өөрийнхөө эдийн засгийн байдлыг сайжруулах ёсгүй гэдэгт ЕХ итгэлтэй байна. Нөөцийн үндсэн валютын тогтвортой байдлыг дэмжих шаардлагатай гэж Орос улс үзэж байна. Түншүүдтэйгээ зөвшилцөлгүйгээр өөрийн валютын ханшийг сулруулах гэж хэд хэдэн орон оролдсонд Москва санаа зовож байна.