Сөүл хэдэн өдөр дэлхийн ХМХ-ийн анхаарлын төвд байна. Өмнөд Солонгосын нийслэлд “Их хорийн” дээд хэмжээний уулзалт нээгдэж байгаа бөгөөд дэлхийн улс төр, эдийн засгийн чухал асуудлууд тэдний анхааралын төвд байх болно. Энэ дээд хэмжээний уулзалт дээр Орос улсыг ерөнхийлөгч Д. Медведев төлөөлж байна. G20-ийн хүрээнд болж байгаа “тогтвортой, тэнцвэржсэн хэрэгцээг хангах бизнесийн уурэг” сэдэвтэй бизнес-дээд хэмжээний уулзалт дугуй ширээний хуралдааны үеэр Орос улсын төрийн тэргүүн дэлхийн эдийн засгийг эрүүлжүүлэх өөрийнх нь саналын нэг хэсгийг танилцууллаа. Юуны түрүүнд улс орнууд болон бизнесийн түншлэлийг “хорийн” шийдвэр урамшуулах ёстой гэж Д. Медведев үзэж байна. Дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 улсын тэргүүнүүдийн уулзалт албан ёсоор нээгдэхийн өмнө “бизнес- дээд хэмжээний уулзалт” уламжлалт ажил хэрэгч уулзалт болдог билээ. Даяарчлалын хямралын үед ноцтой хэлмэгдсэн бага бизнесийн асуудлыг хөндсөн асуултууд бизнес-форумын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд орсон байна. Үнэхээр эдийн засгийн энэ сектор л уналтыг зөөлрүүлж чадна. Тэгэхдээ хямралын ид үед олон орон, Орос улс гол төлөв эдийн засгийн томоохон тоглогчдыг дэмжснээр, бага бизнесийн байдал муудахад нэрмээс болсон тал бий гэж Д. Медведев хэлсэн үгэндээ тэмдэглээд:  Энэ хямрал, улс орнуудыг санхүүгийн системээ эрүүлжүүлэх бодлогоо үр ашигтай болгох тийшээ хүчтэй түлхэлц өглөө. Бид өнөө, маргааш энэ асуудлуудыг л Сөүлд хэлэлцэх болно. Ийм учраас бид бага, дунд үйлдвэрүүдийг урьдын нөхцөлд нь хүргэх болон тэдний хөгжлийн тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой гэлээ. Санхүүгийн системийн чухал бүрэлдүүн хэсэг болсон микро зээллэгийг оросын засгийн газар үргэлжүүлэх ёстой гэж Орос улсын ерөнхийлөгч мэдэгдлээ. Ийм зээллэгийг өргөжүүлснээрээ бага бизнест ажлын байрыг бий болгож, ажилгүйдэлтэй тэмцэхэд тус болно. Бага бизнесийг хөл дээрээ босоход нь тус болох нэг зүйл бол Орос улсад амжилттай гэдгээ харуулсан бизнес-инкубаторыг байгуулах явдал гэж оросын төрийн тэргүүн тэмдэглэлээ. G20-ийн уулзалтын албан ёсны нээлтийн өмнө хэд хэдэн, хоёр талын уулзалт боллоо. Д. Медведев, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзсан байна. Манай хоёр орон харилцан ажиллахад бэлэн байгаа бөгөөд олон асуудал дээр бидний санал нэгдэж байна гэж Д. Медведев тэмдэглэлээ: “Хорийн уулзалт дээр” янз бүрийн асуудал хэлэлцэх үеэр энэ харилцаа холбоогоо үргэлжүүлэх болно. Харин олон улсын асуудлын талаар, Иран, Хойд Солонгосын эргэн тойрны байдал, манай гариг дэлхий дээр байгаа халуун цэгүүдийн талаар бид авч хэлэлцэж байгаа. Бидний хүчин чармайлтыг улам ойртуулж зохицуулах хэрэгтэй гэдгийг бид сайн ойлгож байна. Сүүлийн үед бид нягт хамтран ажилласны хүчинд хэд хэдэн асуудлаар нилээд урагшаа ахиж дэвшиж байгаа. Эдийн засгийн муугүй үр дүн гараад байна. Оросын компаниуд Лондоны хөрөнгийн бирж дээр IPO-г дуртайяа үргэлжлүүлж байна. Үүнийг маш сайн бэхжүүлэх хэрэгтэй. Дээд түвшингийн хэлхээ холбоог улам өргөжүүлэх ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бид тохиролцсон гэж Д. Медведев ярилаа. Дээд хэмжээний уулзалтын өмнө Д.Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Австралийн ерөнхий сайд  Жулия Гиллард нартай богино хэмжээний уулзалт хийлээ. Өнөө орой G20-ийн дээд хэмжээний уулзалтын албан ёсны нээлт болно.