Анхны кирил үсэгтэй интернет бүсийн доменд нээлттэй бүртгүүлэх ажил өнөөдөр үд дунд гараандаа орлоо. Ингээд орос хүн бүр Интернетед орос хэл дээр хаяг авах боломжтой боллоо. Сайтаа .РФ бүсэд бүртгүүлэх дундаж үнэ 500-600 рубль. “Хэрвээ хэн нэгэн хэд хэдэн сайт бүртгүүлэхийг хүсвэл хөнгөлөлт үзүүлнэ” гэж Интернет сүлжээний үндэсний домены зохицуулах төвийн захирал Андрей Колесников мэдэгдлээ. Доменд бүртгүүлэх өргөдлийг Орос орон даяар18 бүртгэлийн газар хүлээж авна. Ер бусын хэллэгийг оруулсан 5 мянган үгтэй стоп-хуудсаар сайтын нэрийн вариантуудыг хязгаарласан юм. Орос орон, үндэсний хэл дээрээ домены бүс байгуулах эрх авсан анхны улс боллоо. Үндэсний домен байгуулах саналыг ерөнхийлөгч Д. Медведев дэмжсэн юм. Ирээдүйд орос хэл дээр хаягтай цахим шуудан бий болгохоор төлөвлөж байна.