АНДЭЗХА-ны форумд оролцож байгаа 20 гаруй орнууд, 2020 он гэхэд бүс нутгийн аж ахуйн интеграцийг мэдэгдхүйцээр ургаш ахиулахын төлөө ажиллах болно. Энэ тухай Иокогамад болсон дээд хэмжээний уулзалтын төгсгөлын баримт бичгийн төсөлд өгүүлсэн байна. Энэ байгууллага “хөрөнгө оруулалт болон худалдааны системийг чөлөөтэй, нээлттэй болгоход чиглэсэн 2020 он хүртлэх эдийн засгийн интеграцийг явуулах болно”гэж баримт бичигт заасан байна. 2020 он гэхэд чөлөөт худалдааны бүрэн хэмжээний бүс байгуулья гэсэн японы санаачлагаар оруулсан зүйл ангийг баримт бичгээс хассан байна. Учир нь ихэнх орнууд ийм тунхаглалд бэлэн бус байжээ. Нийт бүс нутгийг хамарсан чөлөөт худалдааны бүс байгуулахад чиглэсэн хөдөлгөөнийг тус бүс нутгийг бүрэн хамарсан интеграцийн нэгдлийн хүрээнд явуулах хэрэгтэй гэж үзсэн байна. АНДЭЗХА-нд бүс нутгийн 21 орон, газар нутаг болон Орос улс ордог билээ.