Орос улсын ерөнхийлөгч Д. Медведевийг оролцуулаад “Их хорийн” орнуудын төрийн тэргүүнүүд өнөөдөр Сөүлд хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтанд цугларлаа. Дэлхийн эдийн засгийг хэвийн байдалд оруулах, түүнийг ирээдүйд санхүүгийн донсолгоонд оруулахгүй байх арга замыг тэд хэлэлцэх ёстой. Энэ бүлгийн дээд хэмжээний уулзалт анх удаагаа “Том наймын” орнуудаас өөр оронд болж байна гэж РИА Новости агентлаг мэдээллээ. 2008 оны хямрал “их хорийг”, гаалиар ивээх журмын эсрэг үйлчилдэг хэрэгсэл болгосон. Хэд хэдэн орон тэр дундаа Өмнөд Солонгос улсын хямралын эсрэг арга хэмжээг үр ашигтай гэж үзсэн боловч хямралаас бүрмөсөн гарах болоогүй байна гэж эдийн засагчид үзэж байна. Эдгээр орнуудын сангийн сайд нар, ханшийг зохиомлоор бууруулахаас татгалзаж, валютын хөрвөх ханшны зохицуулалтыг зах зээлийн системээр явуулж байх талаар тохиролцсон байна. Дээд хэмжээний уулзалт дээр энэ сэдэв голлох байх гэж таамаглаж байна. Дээд хэмжээний уулзалт болох Сөүлийн дэлхийн худалдааны КОЭКС төвийн байшингийн ойролцоо тусгайгын 50 мянган зэвсэглэсэн цэрэг, офицерууд байрлуулаад байна. Дээд хэмжээний уулзалтанд оролцогчдыг хамгаалахын тулд энэ арга хэмжээг авч байгаа юм.