Өнөөдөр Алтайн хязгаарын улсын зургийн музейд Орос улсын гавьяат зураач Федор Торховын “Алтай-Монголия” тусгай үзэсгэлэн нээгдлээ. Энэ үзэсгэлэнг түүний 80 насны ойд зориулжээ. Торховын “Алтай-Монголия” үзэсгэлэнг, Алтайн хязгаарын улсын зургийн музейд байгаа түүний бүтээлүүдээс бүрдүүлсэн байна. Түүний зарим нэг бүтээл нь зөвхөн зураачийн төдийгүй бүх алтайн хязгаарын таних тэмдэг болж байна. Дал гаруй жил Барнаулд амьдарч байгаа Федор Торхов, Монгол улсыг өөрийн “бага эх орон” гэж нэрлэдэг юм. Энэ зураач орос, монголын Уулын Алтайг магтан дуулдагаараа алдаршсан юм. Тэрээр энэ сэдэвт өөрийн уран бүтээлийн олон жилийг зориулсан бөгөөд алтайн дүрслэх урлагт монголын сэдвийг үлдээх, үндсийг тавигч гэж зүй ёсоор тооцогддог юм. Торховын хөрөг зургийн галерей, ерөнхийлөгч, малчин, сансарын нисгэгч, ахмад дайчин, зураач, шашны тэргүүнүүдийн хөрөг болон монголын мөн адил хүмүүсийн хөргийг үзүүлснээрээ өргөн утга агуулгатай болжээ. Одоогоос сарын өмнө алтайн энэ зураачийн ойд зориулсан “Монгол улс бол миний бага эх орон” сэдэвтэй үзэсгэлэн Улаанбаатар хот дахь Занабазарын нэрэмжит дүрслэх урлагын музейд болж өнгөрсөн билээ.