Өмнөд Солонгосын Инчхон хотын захиргаа домогт “Варяг” хөлөг онгоцны далбааг Орос улсад дамжууллаа. Далбаа дамжуулах ёслол Сөүл дэх ОХУ-ын Элчин сайдын яаманд, ерөнхийлөгч Д. Медведевийн дэргэд боллоо. Энэ үйл явдал бол Орос улсын түүхэнд ч, орос- солонгос улсын түүхэнд ч онцлог үйл явдал болж байна гэж Орос улсын төрийн тэргүүн мэдэгдлээ. “Варяг” хөлөг онгоцны далбааг дамжуулсан явдал бидний хувьд билиг дэмбрэлтэй зүйл боллоо. Учир нь энэ далбаа “Варяг” хөлөг онгоцны далайчдын давтагдашгүй гавьяаны гэгээн дурсгал юм. Нөгөө талаас ОХУ, Өмнөд Солонгос улсуудыг холбож байгаа шинэ сайхан санааны илэрхийлэлийн билиг тэмдэг боллоо гэж Д.Медведев хэллээ. Далбаа дамжуулах ёслол ОХУ-ын ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байгаа үеэр тохиож байгаагаараа онцлог боллоо. Ийм чухал шийдвэр гаргасан Инчхон хотын даргад Орос улсын ерөнхийлөгч талархал иилэрхийллээ.