Орос, Өмнөд Солонгос улсын харилцаа, АНД-н бүсийн тэргүүлэх харилцаа бөгөөд манай түншлэл улам стратегийн шинж чанартай болж байна.  Энэ тухай Д. Медведев, Өмнөд Солонгос улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр мэдэгдлээ. Манай радиогийн тусгай сурвалжлагч Светлана Андреева Сөүлээс мэдээлэхдээ: Энэ үгний баталгаа болсон, гол төлөв эдийн засгийн шинж чанартай 11 баримт бичигт орос, солонгосын талууд гарын үсэг зурлаа. Дипломат харилцаа тогтоосноос хойшх 20 жилд худалдаа, эдийн засгийн эргэлт улам ахих чиглэлд явж байна. Итгэлтэйгээр ахиж дэвшиж байсан эргэлтийг дэлхийн эдийн засгийн хямрал жаахан бууруулсан. Тэгэхдээ энэ жилийн худалдааны эргэлт хямралын өмнөх үедээ хүрч 11 тэрбум доллар болсон байна. Нэг талаас энэ маш сайн тоо юм гэж Д.Медведев үзэж байна. Нөгөө талаас Өмнөд Солонгос улсын АНУ, Хятад, Япон зэрэг улстай хийж байгаа хэдэн зуун тэрбумаар тоологдох бараа эргэлтийн дэргэд өчүүхэн тоо гэдгийг бүгдээрээ сайн ойлгож байгаа. Ийм учраас харилцаагаа хөгжүүлэх ихээхэн боломж талуудад байна. Тэргүүлэх салбарууд дотор түлш эрчим хүч, эмнэлэг, сансар, цөмийн болон компьютерийн технологийн салбар орж байна. Яг энэ салбарт л бид урагшаагаа ахих болмжтой байна гэж Д. Медведев тэмдэглээд: Орос улс, солонгосын хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой байна. Тэд ажлын байранд хөрөнгө оруулаад зогсохгүй, өнөөдөр хамгийн гол зүйл орчин үеийн технолог болон үйлдвэрлэлийн орчин үеийн соёлыг нэвтрүүлэж байна. Сүүлийн үеийн том төслүүдээс нэрлэвэл, Санкт-петербургт “Хёндай-моторс” авто машины үйлдвэр барьж дуусаж байгаа, Приморийн хязгаарт “ДЭУ-шипбилдинг” компанийн оролцоотойгоор барьж байгаа шинэ хөлөг онгоцны үйлдвэр зэрэг байна. Мөн Сибирь болон Алс Дорнодыг хөгжүүлэх хамтарсан төлөвлөгөөнүүд байна гэж ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Орос улс зөвхөн худалдаа хийхийг бодохгүй байна. Бид өөрийн түншүүдээсээ суралцахыг бас тэдэнтэй шинэчлэлийн эвсэл байгуулахыг хүсэж байна. Солонгосын үйлдвэрүүд хавсарсан технологийн салбарт болон түүнийг арилжааны хэлбэрт оруулах талаар ихээхэн туршлага хуримтлуулсан. Өмнөд Солонгостой хамтран, амьдралд хэрэгжүүлэх олон улсын төслүүдийг худасгахын тулд жишээ нь “Сколково” байна. Тэнд цагаачлалын горим болон гаалийн хөнгөлөлттэй нөхцөл болон компаниудад асар их хөнгөлөлт үзүүлэх юм. Худалдаа эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарч, одоо хүртэл заналхийж байгаа хямралын нөхцөлд бат байх хэрэгтэй гэж Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэлээ. Өнөөдөр, Өмнөд Солонгост гаргаж байгаа экспортын хэмжээний гуравны нэгийг нефтийн бүтээгдхүүн, эрдсийн түүхий эд эзлэж байна. Энэ барааны нийлүүлэлтийг Орос улс зогсоохыг бодохгүй байна. Гэхдээ нэг түншээс хамааралтай болохгүй байх асуудал хурцаар тавигдаж байна. Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр нефть хийн хамтын ажиллагаанд нилээд их анхаарал хандууллаа. Манай нефть хийн бизнесийн чухал түнш бол Өмнөд Солонгос улс гэж “Газпром” нэгдлийн тэргүүн Алексей Миллер онцлон тэмдэглэлээ. Солонгосын бизнесменүүд байгалын хийн хувийг ихсгэж жилд 10 тэрбум шоо метр болгохыг зорьж байна. Ойрын үед арилжааны хэлэлцээр эхлэх болно. Өмнөд Солонгос улс 2017 он гэхэд, жилд 10 тэрбум шоо метр байгалын хий авах боломжтой болж мэднэ.