Москвад энэ намар хоёр дахь удаагаа темпратурын дээд амжилт тогтоолоо. Өнөөдөр хотод цельсийн 13 хэм хүрлээ. 1927 онд 12,6 хэм хүрсэн дээд амжилтыг эвдлээ. Энэ тухай цаг агаарын “Фобос” төв мэдээллээ. Энэ намрын анхны дулааны дээд амжилтыг мягмар гаригт эвдсэн юм. 11-р сарын 9-ны дулааны хэмжээ 12,3 хэм хүрч 1952 оны хэмээс 0,6-гаар илүү болж дээд амжилт тогтоожээ.