Москва хотод онц хэрцгийгээр зодуулж гэмтсэн “Коммерсант” сонины сурвалжлагч Олег Кашин ухаан орсон боловч хиймэл амьсгалын аппаратаар амьсгалж байна. Түүний хэвтэж байгаа хотын нэг эмнэлэгээс энэ тухай мэдээллээ. 11-р сарын 6-нд хоёр үл мэдэгдэх этгээдүүд түүнд халдсан юм. Тэрээр нийгэм улс төрийн сэдвээр бичдэг бөгөөд энэ халдлага түүний мэргэжилтэй холбоотой байх гэж түүний хамтран ажиллагчид болон мөрдөн байцаагчид үзэж байна.