Сэтгүүлчид төр, олон нийтийн зүтгэлтнүүдийн нэгэн адил төрийн онцгой хамгаалалттай байх ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн  төлөөлөгчдийн амь насанд халдах гэмт хэрэгтнийг  маш хатуу шийтгэх хэрэгтэй. Оросын парламентын гишүүд ийм санаачлага дэвшүүлжээ.    «Коммерсант» хэвлэлийн ордны ажилтан Олег Кашиныг зэрлэгээр зодсон хэрэг явдал олон нийтийг тэсэхүйеэ бэрх байдалд хүргэв. Сэтгүүлчийн амь насанд халдсан хэрэг сэтгүүл зуй төдийгуй мэдээлэл авах иргэний эрх ба улс орны дүр төрхөд өгсөн цохилт боллоо. Олон нийтийн танхимын гишүүн нэртэй өмгөөлөгч Анатолий Кучерена  ОДХ радиод ярилцлага өгөхдөө саналаа илэрхийлэн хэлэхдээ, Биднийг үг дүүгүй болгож, байр сууриа харуулах аргагүй болгохыг санаархсан хучин  байгааг Олег Кашины амь насанд халдсан хэрэг явдал харууллаа. Ингэхэд  сэтгүүлчид  өөрсдэд нь ямар нэг онцгой эрх олгохыг шаардахгүй байна. Гэвч Эрүүгийн хуульд  зохих өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж  олонхи шинжээчид үзэж байна. Тэдний саналыг би бүрэн дэмжиж байна гэлээ. Үнэн чанартаа энэ нь сэтгүүлчдийг төрийн ба олон нийтийн зүтгэлтнүүдтэй адил хамгаалалттай болгоно гэсэн үг билээ. Тухайлбал  сэтгүүлчийн амь насанд халдаж, эрүүл мэндэд нь их хохирол учруулсан этгээдийг насаар нь шоронд хорих хүртэл шийтгэнэ  гэж Улсын думын мэдээллийн бодлогын хорооны дэд дарга Борис Резник  ОДХ радиод ярилцлага өгөхдөө  тэмдэглээд, Төр,олон нийтийн зүтгэлтний амь нас, эрүүл мэндэд  аюул учруулсаны төлөө  онцгой хариуцлага хүлээх тухай Эрүүгийн хуулийн  277-р зүйл ангид өөрчлөлт оруулах тухай өгүүлж байна. Бид сэтгүүлчийн  мэргэжлийг баримт бичигт багтаахыг санал болгосон. Сэтгүүлчид  улс орон, оросын нийгэмд  маш чухал тун аюултай ажил хийдэг. Авилгал, албан тушаалаа хортойгоор ашиглах хэрэг явдалтай хийх тэмцлийг  хэвлэлгүйгээр бодож болохгүй. Мөрдэн байцаах  болон авилгалын тухай материал бичиж буй сэтгүүлчид   дээрэмчид ба  зусэн зүйлийн хахууль өгөгч, авагчдын өшөө хонзон авах ажиллагааны  бай болсон. Иймээс  сэтгүүлчийн хөдөлмөрийг  нийгэмд чухал ач холбогдолтой хөдөлмөрийн хувьд  төр, олон нийтийн зүтгэлтнүүдийн ажилтай тэнцүүлэх нь зүйтэй юм. Төрийн зүтгэлтний  амь нас, эрүүл мэндэд халдсан этгээдийг  шоронд 12-оос 20  хуртэл жилээр  онцгой хунд тохиолдолд насаар нь хорих юм. Тийм хууль батлах нь орчин цагийн нийгэмд зайлшгуй чухал. Аюулгүй байдлын  эрх зүйн баталгаа сэтгүүлчдэд олгож, ажлын  хэвийн нөхцлөөр хангах хэрэгтэй гэж Борис Резник тэмдэглэв. Төр бусад мэргэжлийн төлөөлөгчдийг бодоход хөдөлмөр нь нийгэмд чухал ач холбогдолтой сэтгуулчдийг илуу хүчтэй хамгаалах ёстой гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев бүр даваа гаригт мэдэгдэв. Сэтгүүлчид мөрдөн байцаах ажиллагаа явуулахдаа мөргөлдөөний төв дунд байдаг. Оросын ерөнхийлөгч  Олег Кашины амь насанд халдсан  хэрэг явдлыг илруулэх зорилгоор шаардлагатай бүхнийг хийх даалгавар өгөв. «Байдлаас харахад энэ нь дан эрүүгийн гэмт хэрэг биш. Гэмт хэрэгт  хамаатай хүмүүс болон гэмт хэргийн  ажиллагааны  зорилгыг илчилж шийтгэх хэрэгтэй « гэж Дмитрий Медведев хэллээ.