Өнөөдөр Улаан-Үд хотод нээгдсэн “Буриадын газрын баялаг-2010” форум дээр эрдэс түүхий эдийн салбарыг хөгжүүлэхэд оруулах хөрөнгө оруулалтын төлөв асуудлыг хэлэлцэж байна. Тус форумд “Металлы Восточной Сибири”, “Оросын төмөр зам” компаниуд, “Хиагда” хувьцаат нийгэмлэг, “Sinomach”,  “NFC” хятадын компаниуд зэрэг бодит болон одоо ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид, Оросын ШУА-ийн Алс Дорнодын болон Сибирийн салбарын эрдэмтэд оролцож байна. Одоо тус улсын нутаг дэвсгэр дээр янз бүрийн ашигт малтмалын 700 орд газрын хайгуул хийгдээд байна. Үүнээс 240 нь алтны орд газар байна. Эрдэс түүхий эдийн стратегийн цэст вольфрам, уран, полиметалл, молибден, биндэрьяа, хөнгөн цагаан, цагаан туглага орж байна. Буриадын хайгуул хийсэн газрын баялаг 135 тэрбум доллароор үнэлэгдэж байна.