Эрүүл мэндийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөр, оросын шинэхэн түүхийн хамгийн нүсэр шинэчлэл болно. Иваново хотод болж байгаа, бүс нутагт эрүүл мэндийн шинэчлэлийг хэрхэн хийж байгаа талаархи хуралдаан дээр Орос улсын ерөнхий сайд В. Путин энэ тухай мэдэгдлээ. Улс, тэргүүлэх чиглэлд нөөц бололцоог чиглүүлж чадснаараа сайн үр дүнд хүрч чаддаг гэдгийг 5 жилийн өмнө эхлүүлсэн “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр харуулж чадлаа гэж тэр хэллээ. Энэ төслийг хэрэгжүүлж чадснаараа, эрүүл мэндийн бүх системийг шинэчлэх дараагийн алхмын хөрс суурийг бий болгож өгсөн билээ. Ойрын 3 жилд энэ шинэчлэлд зориулж 445 тэрбум рубль буюу 15 тэрбум доллар гаргаж өгнө. Орос улсын ирээдүйд хүний нөөцийн ноцтой асуудал тулгарч байгаа тул эрүүл мэндийн салбар бол манай улсын хувьд тэргүүлэх салбар мөн гэж Путин мэдэгдлээ. Ард түмнээ хайрлан хамгаалах нь Орос улсын хувьд өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна.