Өнөөдөр Япон улсын боомт хот Иокогамад нээгдсэн АНДЭЗХА-ны орнуудын форумын гишүүн улсуудын гадаад бодлого болон санхүү эдийн засгийн яамдын тэргүүнүүд, манай гаригийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүсэд худалдааны чөлөөт бүс байгуулах төлвийг авч хэлэлцэж байна. Үүгээр 11-р сарын 13-14-нд энд болох АНДЭЗХА-ны орнуудын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг дуусгаж байгаа юм. АНДЭЗХА-ны орнуудын нутаг дэвсгэр болон улс орнуудын 21 төрийн тэргүүнүүдийн уулзалтын үндсэн баримт бичгүүдийн төслийг тэд батлах ёстой.