Өмнөд Солонгосын ГХЯ-ны сайд Ким Сон Хван, Орос улстай визгүй болохын төлөө байна. Орос улсын ерөнхийлөгч Д. Медведевийн Сөүлд хийх айлчлалын өмнө тэрээр “Интерфакст” өгсөн ярилцлагадаа, визгүй болсноороо хоёр орны харилцааг эрчимтэй хөгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна.Саяхан Өмнөд Солонгос улс, Орос улс хоёр богино хугацаагаар зорчиход шаардлагатай баримт бичгийг хялбаршуулах тухай хэлэлцээр байгуулсан гэж сайд хэллээ.