Орос улсын ерөнхийлөгч Сөүлд хийх айлчлалаа эхэллээ. Д. Медведев, Өмнөд Солонгосын удирдагчидтай хийх хэлэлцээрээр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Энэ хэлэлцээрийн дүнгээр, Өмнөд Солонгост оросын хийг нийлүүлэх ажлыг амьдралд хэрэгжүүлэх “замын картыг” оролцуулан 20 гаруй баримт бичигт талууд гарын үсэг зурна. Мөн Орос улсын ерөнхийлөгч, хувиараа үйлдвэрлэл эрхлэгчидтэй болон “Иргэний нийгмийн яриа хэлэлцээ” байгууллагынхантай уулзана. Залуучууд шууд харилцдаг энэ шинэ сувгийг хоёр орны оюутнуудын хүчин чармайлтаар бий болгосон юм. Сөүлд 11-р сарын 11-12-нд болох G20-ийн дээд хэмжээний уулзалт дээр Д. Медведев, Орос улсыг төлөөлөх болно.