Хүнсний бүтээгдхүүний үнэ нэмэгдэж байгаа явдал хүнсний хямралын шинэ давалгаа үүсгэж магадгүй. Дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдхүүний зах зээлийг ажиглаж байгаа НҮБ-ийн шинжээчид ийм саналтай байна. Одоогоос хоёрхон жилийн өмнө хүн төрлөхтөн ийм асуудалтай тулгарч байсан. Тэр үед энэ нь дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой байсан. Одоо энэ байдалд цаг уур нөлөөллөө. Орос, Казахстан, Украин улсуудад ган болсон, Баруун Европ, Төв Азид усны үер болсон. 2010 оны цаг агаарын ер бусын байдал дэлхийг хамарсан шинжтэй байлаа. Үүнээс үүдээд бараг бүх үндсэн гол хүнсний бүтээгдхүүний үнэ өслөө. Хүн төрлөхтөн “Агуу их рецессийн” хор уршгийг даван туулж байхад өлсгөлөнгийн үнэр биш юмаа гэхэд хагас өлсгөлөнгийн байдлыг мэдэрч эхлэж байна. НҮБ-ийн хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдхүүний байгууллагын шинжээчид, энэ асуудал “баян”, “ядуу” бүх улсыг хамарна гэж үзэж байна. Улаан буудайн хомсдол эхний ээлжинд ажиглагдана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн үр тарианы үйлдвэрлэлийн 26%-ийг эзэлдэг Орос, Украин, Казахстан улсуудад ган болж ургац муу хурааснаас болж үр тарианы үнэ 50%-иар нэмэгдлээ. Тооцооноос хархад хурааж авсан тариа дотоодын хэрэгцээнд хүрээд цаана нь экспортод үлдэхээр байна. Ирэх жилийн ургацаас бүх зүйл шалтгаална гэж оросын шинжээчид үзэж байна. Энэ ургац сайн байх юм бол үнэ нэмэгдэхгүй өсөлт зогсоно. Оросын хөдөө аж ахуйн академийн дэд ерөнхийлөгч Владимир Фисинин манай радиод өгсөн ярилцлагадаа: Манай улс урьд нь ч тариа муу хурааж авч байсан үе бий. Орос улсын хувьд энэ гантай зун хурааж авсан үр тариа болон урьд жилийн үлдэгдэл нийлээд хүнсний хомсдол үүсгэхгүй гэж үзэж байна гэлээ. НҮБ-ийн шинжээчдийн таамаг дэндүү гутрангүй байна гэж Вдадимир Фисинин үзэж байна. Өнөөдөр дэлхийд 1 тэрбум хүн өлөн зэлмэг байдалд байна. Үүнээс гарах нэг арга зам бол хөгжиж байгаа орнуудын хөдөө аж ахуйг хөгжүүлэх дэлхийн хөтөлбөр бий болгох явдал юм. Дэлхийн хүнсний байгууллагын тооцоогоор энэ хөтөлбөрт жил бүр 209 тэрбум доллар шаардлагатай юм. Өмнөд Солонгост болох “Их хорийн” дээд хэмжээний уулзалтад Фисинин найдлага тавьж байна. Оросын өөр нэг эдийн засагч Михаил Хазин, дараа жилийн ургацаас бүх зүйл шалтгаална гэдэгтэй санал нэг байна. Хүнсний бүтээгдхүүний үнэ өсөж байгаа нь өөр учир шалтгаантай гэж үзэж байна. Америкын валютын цаасан дэвсгэртийн хэвлэлтийг нэмэгдүүлэх талаар АНУ-ын Холбооны нөөцийн системийн шийдвэрээс үүдэн долларын активаас зайлсхийж байгаатай холбоотой юм: Бүгдээрээ долларын активаас зугтаж бодит үнэ рүү тэмүүлэж байна. Эдгээр нь алт, нефть, металл, хүнс юм. Үүнээс болж л хүнсний бүтээгдхүүний үнэ өсч байгаа юм. Холбооны нөөцийн системийн шийдвэр нэг их удаан насгүй байх гэж бодож байна гэж тэр хэллээ. НҮБ-ийн шинжээчдийн дүгнэлтийг янз бүрээр үнэлэж болно. Тэгэхдээ тэднийг сонсох хэрэгтэй. Дэлхийн хамтын нийгэмлэг хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхдээ харилцан бие биедээ мэдэгдэж байх ёстой. Тэгэхгүй бол дараагийн үеийнхэн өлсгөлөнгийн бодит асуудалтай тулгарч мэднэ.