Орос, Өмнөд Солонгос улсууд стратегийн түншүүд болж байна. “Их хорийн” дээд хэмжээний уулзалтын өмнө, Д. Медведев Сеүлд  албан ёсны айлчлалаар 11-р сарын 10-12-нд хүрэлцэн очно. Орос улсын ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын тэргүүн нар G20-ийн хэлэлцэх үндсэн асуудлуудын талаар тохиролцож, Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хэлэлцэх болно. Орос, Өмнөд Солонгос улсууд дипломат харилцаа тогтоосон сүүлийн 20 жилд хамтын ажиллагаа зөвхөн урагшаа ахисаар байна. 1990 онд хоёр орны худалдааны эргэлт нэг тэрбум доллар байсан бол 2008 онд 18 тэрбумаас давсан байна. Дэлхийн эдийн засгийн хямрал бага зэрэг саад болсон ч гэсэн тийм удаан байгаагүй. Орос улсын эдийн засагт оруулж байгаа солонгосын хөрөнгө оруулалтад саад болсонгүй. Энэ жил “Хёндэ” нэгдэл Санкт-Петерург орчимд машины үйлдвэр барих ажлаа дуусгалаа. Калуг мужид “Лоттэ” чихрийн үйлдвэрээ нээлээ. Д.Медведевийн айлчлалын өмнө, Орос улс, Сибирь, Алс Дорнодыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдэд оролцохыг солонгосын бизнесменүүдэд уриаллаа гэж ГХЯ-ны дипломатын академийн дорно дахины судалгааны төвийн удирдагч Андрей Володин ярьж байна: Өмнөд Солонгос улс энэ процессийн хамгийн гол бодит оролцогчдын нэг юм. Дэлхийн эдийн засгийн хямралын хүчтэй цохилтыг тэдний экспортын чиглэл хандлагын стратег амжилттай даван туулж чадсан учраас солонгосчууд энэ хөрөнгө оруулалтыг сонирхож байна. Орос улсад Сибирь, Алс Дорнодыг хөгжүүлэхэд нь туслах нь солонгосын аж үйлдвэрийг удаан хугацаагаар хөгжүүлэхэд нь туслах болно гэлээ Москва, Сөүл хоёр шинжлэх ухааны ололт амжилтыг шингээсэн тэргүүний технологтой мэдээлэлийн, сансарын, эмнэлэгийн салбаруудад ирээдүйтэй хамтран ажиллах болно. Мөн эрчим хүчний хүрээ болон авто болон төмөр зам барих салбарт прогресс гарч мэднэ. Ийм тохиолдолд гуравдагч талтай өөрөөр хэлвэл Хойд Солонгостой асуудлыг шийдэх хэрэгтэй, учир тэдний газар нутгаар хий дамжуулах хоолой болон гол авто зам өнгөрөх ёстой. Энэ бол маш хэцүү асуудал гэж Андрей Володин үзэж байна. Гэхдээ хоёр солонгосын хооронд харилцаа сайжрах шинж тэмдэг илэрээд байна. Хойд Солонгосын цөмийн асуудал байна, хоёр талын болон G20  уулзалт дээр энэ асуудлыг ярих нь юу л бол гэж Андрей Володин үзэж байна:Өмнөд Солонгосын засгийн эрхэнд консерваторууд байгаа ч гэсэн тус улсын удирдагчид Хойд Солонгосын  цөмийн асуудлыг хэлэлцэх тун дургүй байдаг, учир нь энэ асуудлыг өөрсдийн хүчээр шийднэ гэж үздэг байна. Хойд, Өмнөдийн хоорондын харилцаа тогтоон барих байдалд байгаа нь том амжилт юм. Хойд Солонгост дарамт үзүүлэх гэсэн ямарч оролдого сайн юманд хүргэхгүй. Орос улс ийм даралт шахалтын эсрэг байнга байх болно гэж тэр хэллээ. Д.Медведевийн Өмнөд Солонгост хийх айлчлал G20 дээд хэмжээний уулзалтанд оролцсноор өндөрлөнө. Энэ уулзалтаар валютын зах зээлийн байдал, дэлхийн аюулгүй байдал, ядуу орнуудад туслах зэрэг асуудлуудыг хэлэлцэх болно. Орос улсын төрийн тэргүүн, Хятад улсын дарга Ху Зиньтао, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Австалийн засгийн газрын тэргүүн Жулия, Гидллард нартай хоёр талын уулзалт хийнэ.