Баруун Сибирийн Томск хот, Орос улсын хотуудаас хамгийн түрүүнд Азийн гол хотуудын сүлжээнүүдийн олон улсын холбоонд элслээ. Энэ байгууллагын төлөөлөгчдийн ээлжит уулзалт болж байгаа Токиод энэ тухай зарласан байна. Энэ хотуудын сүлжээнд Дели, Жакарт, Куала-Лумпур зэрэг азийн том хотууд ордог юм байна. Энэ байгууллага нийгмийн болон хүрээлэн байгаа орчны асуудлууд, жуулчлалыг татах зэрэг асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэдэг байна. Энэ сүлжээнд элссэний дараа Томск хот Азийн орнуудтай хамтран ажиллах сайхан боломжтой болно.