Бишкекийн “Манаст” байрлаж байгаа америкийн авиа баазад түлш нийлүүлэх тендерт ялсан “Mina Corp” компанийн ялалт байгуулсан дүнг өөрчлөх асуудлыг АНУ-д Киргизийн засгийн газар тавьж магадгүй. Энэ тухай өнөөдөр дэд ерөнхий сайд Азимбек Бекназаров мэдэгдлээ. Киргизийн ерөнхийлөгч асаны төрөл садангийн ойрын хүрээний хүмүүс оффшорын улсад энэ компанийг бүртгүүлсэн мэдээ байна гэж тэр мэдэгджээ. Хэрвээ Их Британи улс, эх оронд нь хээл хахуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй холбогдуулж буруутгаад байгаа ерөнхийлөгч асаны хүү Максим Бакиевыг хүлээлгэж өгөхгүй бол америкийн дамжин өнгөрөх төвийг улс орноосоо гаргах асуудлыг шинэ парламент тавьж магадгүй гэж тэр нэмж хэллээ.