ХАБГБ шинэ аюул заналын эсрэг хурдан үйлчлэх хамтын хүчийг ашиглаж, хүчний шинэ нэмэлт механизмыг боловсруулах шаардлагатай байна. ХАБГБ-ийн орнуудын ДХЯ-ны сайд нарын зөвлөлгөөн дээр Орос улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев ийм санал дэвшүүллээ. Киргизд саяхан болсон үйл явдал ийм шаардлага байгааг харуулсан гэж тэр хэллээ. ТУХН-ийн улсуудын орон зайд гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай гэрээг ХАБГБ-ийн хүрээнд байгуулах шаардлагатай байна гэж тэр нэмж хэллээ.