АНУ-д томоохонд орох Мексикийн буланд болсон осолд зөвхөн ВР компани буруутай биш төсөлд оролцсон бусад компаниуд хариуцлага хүлээх ёстой. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн зарилгаар байгуулагдсан комиссийн төлөөлөгчид энэ тухай мэдэгдсэн байна. Энэ эмгэнэлт явдал болсон шалтгаануудын нэг нь цооногийг барихад хэрэглэсэн “Халлибертон”компанийн чанар муутай цемент, “Трансоушн” компанийн эвдэрхий тоног төхөөрөмж байсан гэсэн ВР компанийн дүгнэлттэй энэ комисс санал нэгтэй байна. 4-р сарын 20-нд нефтийн тавцан дээр гарсан дэлбэрэлтээс болж 11 хүн амь насаа алдсан билээ. Үүнээс  болж Мексикийн булангийн усанд 4 сая баррель нефть асгарсан юм.