Афганистаны өмнөд нутагт “Талибан” хөдөлгөөний нэг толгойлогчийг австралийн тусгай албаныхан устгалаа. Австралийн БХ яам өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Энэ ажиллагааг афганы үндэсний аюулгүй байдлын албаныхантай хамтран Урузган мужид явуулсан гэж БХ яаманд мэдээлсэн байна. Алагдсан лам Мохаммед Дулла алан хядагчидад зэвсэг, мөнгө нийлүүлдэг байснаараа алдартай байсан юм. Тэрээр мөн гар аргаар бөмбөг хийх, замыг минижүүлэх ажлаар мэргэшсэн алан хядах бүлгийг толгойлож байсан байна.