Тегераныг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах нэг арга бол хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэх л үлдээд байна, учир нь эдийн засгийн хориг арга хэмжээ үр дүнд хүрсэнгүй. Луизиана мужийн Шинэ Орлеонд даваа гаригт болсон Хойд Америкын Еврейн холбооны уулзалтанд оролцогчидод хандаж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна. Тус улсын эсрэг хүч хэрэглэх цэргийн арга хэмжээ зайлшгүй болсон 2003 онд Иран улс цөмийн хөтөлбөрөө түр зуур зогсоосон юм. Хэрвээ дэлхийн хамтын нийгэмлэг, ираны цөмийн хөтөлбөрийг байлдааны ажиллагаагүйгээр зогсооно гэж найдаж байгаа бол ядахдаа Иран улсыг хүч хэрэглэх нь бодитой гэдэгт итгүүлэх хэрэгтэй гэж Нетаньяху мэдэгдлээ. Ням гаригт АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдан, Биньямин Нетаньяхутай уулзсаныхаа дараа, ираны цөмийн хөтөлбөрийг энх тайвны аргаар шийдвэрлэхийг зорьж байна гэж мэдэгдсэн байна. НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин даваа гаригт НҮБ-ийн хуралдаан дээр үг хэлэхдээ, “ираны цөмийн асуудлыг зохицуулахад дипломат аргаас өөр арга барилыг Орос улс олж харахгүй байна”гэж мэдэгдлээ.