Орос, японы мэргэжилтнүүд Орос улсын Алс Дорнодын Сахалинд салхин цахилгаан станцийн давтагдашгүй төслийг боловсруулж байна. Инженерүүдийн тооцож үзснээр үүнийг түшиглэж хамгийн ирээдүйтэй түлш,устөрөгчийг аж үйлдвэрийн аргаар үйлдвэрлэх заводыг барина. Японы технологийн дагуу салхины хүчээр гаргаж авсан эрчим хүчээр уснаас устөрөгч гаргаж авах юм байна. Агаарын хүчил төрөгчийг энэ хийтэй урвалд оруулж гарсан эрчим хүчийг түлшний зай хураагуурт ашиглах болно. Энэ урвалаас гарах дагалдах бүтээгдхүүн нь ямарч хоргүй усны уур байх болно. Устөрөгчийг худалдаж авах гол түнш нь Япон улс байх юм. Түлшний зай хураагуураар ажилладаг машин одоо Япон улсад л байгаа юм. Албан ёсны мэдээгээр устөрөгчийн хийн жилийн хэрэгцээ Япон улсад 65,3 тэрбум шоо метр байх болно. Орос улсын Алс Дорнодын түлш, эрчим хүчний цогцолборын стратегийн судалгааны оросын төв болон устөрөгчийг аж үйлдвэрийн аргаар гаргаж авах хүрээнд тэргүүлэгч  “Интернэшнл огэник хайдрайд” японы компанийн хооронд харилцан ойлголцлын меморандумд гарын үсэг зурсан байна. Шинэ үйлдвэрийг 2013 оны дунд үе гэхэд нээхээр төлөвлөж байна.