Японы Хоккайдо арлын ойролцоо живсэн “Даманта” тээврийн хөлөг онгоцны оросын долоон далайчныг аварлаа. Пномпень боомтод данстай, оросын Корсаков боомтоос хавч ачиж гарсан тээврийн хөлөг онгоц японы Вакканай боомтод ирж, москвагийн цагаар 21 цагт живсэн гэж мэдээлэлийн “Киодо” агентлаг уламжиллаа. Тэдний ойролцоо хөвж явсан өөр нэг тээврийн хөлөг онгоц, багын бүх гишүүдийг аварсан байна. Даваа гаригийн орой хөлөг онгоц живсэн газар бороо орж, салхи секундэд 10 метр орчим хурдтай байжээ.